Махны үнэ сар тутамд 500-1000 төгрөгөөр нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-04 10:48:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотод махны жижиглэнгийн үнэ ханш урьд жилүүдийнхээс өндөр ханштай байна.

2019 оны 1 дүгээр сарын 3-ны байдлаар 1 кг ямааны мах 5,500 төгрөг, хонины мах 6,000 төгрөг, адуу, үхрийн мах 7,500 төгрөг, тэмээний мах 6,000 төгрөгөөр зарагдаж байна. Харин үхрийн шулсан мах 1 кг нь 9,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа ажээ.

Адуу, үхэр, тэмээ, ямааны махны нийлүүлэлт сайн байгаа бол хонины мах ховор байна.

2017 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 1 кг ямааны мах 4000, хонины мах 4500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бөгөөд хонь, ямааны махны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 1,500 төгрөгөөр нэмэгджээ.

2018 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхэн үетэй харьцуулахад адууны мах 1500-2000, үхрийн мах 2000-2500 төгрөгөөр илүү үнэ ханштай зарагдаж байна.

Махны жижиглэн худалдаачдын хэлж байгаагаар мах сар тутамд 500-1000 төгрөгөөр нэмэгдэж байгаа ба удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор үнэ нь улам нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ