БНХАУ болон БНАСАУ-ын удирдагчид харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-10 10:34:15

БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлж, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадааад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Си Жиньпины урилгаар Ким Жөн Ун энэ сарын 7-10-нд Хятад улсад айлчилсан юм. Энэ удаагийн айлчлал  нь Ким Жөн Ун Хятад улсад хийсэн 4 дэх удаагийн айлчлал болсон юм.


“Хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлэх, Солонгосын хойгийн асуудлыг төрийн зохицуулалтаар дэмжих, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд эерэг хувь нэмрээ оруулахын тулд хамтарсан хүчин чармайлт тавихад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


"Ардын их хурлын ордонд энэ сарын 8-нд болсон нөхөрсөг уур амьсгалтай яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцааны асуудлаар хийгээд харилцан сонирхсон асуудлуудаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцож, чухал зөвшилцөлд хүрсэн” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ