Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд дөрвөн улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-31 19:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд ОХУ, БНХАУ, АНУ болон Энэтхэг улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн ажлын тайланг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа дурдсан юм.

Тэрбээр, “Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилж, “Нэг бүс-Нэг зам” уулзалтад оролцох юм. Мөн энэ онд тохиож байгаа Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин оролцох юм. Ойг тэмдэглэх комиссын даргаар Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ