ДОРНОГОВЬ: Хамарын хийдийн сакура цэцэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нутаг дахь Хамарын хийдийн 108 агуйн орчимд ургадаг сакура буюу буйлс эхнээсээ цэцэглэж эхэлжээ.
Жил бүрийн өдийд дэлбээлдэг сакураг говийн тавдугаар дүрийн ноён хутагт
Лувсанданзанравжаагийн япон шавь нутаг буцахынхаа
өмнө багшдаа бэлэг болгон тарьсан домогтой. Монголын говьд ургаж
дассан буйлсыг үзэхээр нийслэл болон бусад аймаг,
сумаас зочин гийчид Хамарын хийдийг
зорьдог.
Дорнын говийн аялал жуулчлалын
нэгээхэн хэсэг болсон Хамарын хийдийн бүс нутагт аялах тохиромжтой улирал бол хавар, зуны цаг байдаг. Эл сакура байгаль цаг агаарын
тогтуунд, салхи шуурга багөтай үед 14 орчим өдөр цэцэглэдэг.