Сагсанбөмбөгийн 3 онооны улсын аваргыг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-12 10:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн 3 онооны шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн  /УАШТ/-д оролцох мэргэжлийн 21 тамирчны нэрс тодорлоо.


Тус тэмцэээн 2019 оны хоёрдугаар сарын 14-нд болох бөгөөд ур чадвараа сорих тамирчдад МСБХ-ноос урилга тараах юм. Нэр дэвшсэн шилдэг тамирчид үзэгч дэмжигчдийнхээ итгэл, өгсөн саналыг нь хүндэтгэн ихэд хичээн ялалтын төлөө зүтгэнэ хэмээн урилгыг хүлээн авсаар байна.


Харин сонирхогчдын шидэлтийн тэмцээний бүртгэл болж байгаа бөгөөд 94515494 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн сонирхогчдын ангиллын эхний шат 2019.02.13-нд болох бөгөөд тухайн өдрөө ч бүртгүүлж болох юм байна.

Холбоотой мэдээ