Байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Албан байгууллагын дарга, удирдлагуудын ээлжит цуглаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд боллоо. Хурлыг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг удирдан явуулсан бөгөөд тэрбээр байгууллагын удирдлагуудтай цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцож, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын байрны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилд хяналт-шалгалт хийж, чиглэл зөвлөмж өгсөн байна.
Энэ үеэр илэрсэн зөрчил дутагдлын
талаар байгууллагын удирдлагуудад У.Ганзориг дарга
танилцуулсан юм. Цаашид ажлын
цаг ашиглалт, цагийн бүртгэл, иргэдээс ирүүлсэн
өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон шинэчлэгдэн батлагдсан
Төрийн албаны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол
шийдвэрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо.