Н.Назарбаев Казахстаны хүндэт сенатч болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
                                                                    Сануулан
дурдахад, Казахстаны төрийн тэргүүний албыг 30 орчим жил хашсан Нурсултан
Назарбаев өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг
дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор парламентын
сенатын дарга байсан Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч болж, Казахстаны
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг
ирэх 6 дугаар сарын 9-нд явуулахаар
болсон юм. Токаевагаас гадна ерөнхийлөгчид нэр дэвшигчээр 7 хүн бүртгүүлсэн байна. 
Үндсэн хуульт эрх зүйн үндсийг бүрэлдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн
түүнд “Хүндэт сенатч” статусыг олгож байгаа аж. 
        Улаанбаатар