Үндэсний сурын 2019 оны улсын аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-27 13:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган дархан мэргэн Ж.Магнайгийн нэрэмжит насанд хүрэгчдийн үндэсний сурын 2019 оны УАШТ-ий шилдгүүд тодорлоо.


Хана болон хасаа харваа төрөлд зохион байгуулсан тус тэмцээнд 70 гаруй багийн 740 харваач өрсөлдсөн юм. Эрэгтэй харваачдаас Монгол Улсын даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр тэргүүлж улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайхан, улсын гарамгай харваач Төхөөний Очироо, улсын мэргэн Хасагийн Болдбаатар, спортын мастер Батхуягийн Наранбаяр нар удааллаа.



Харин эмэгтэй харваачдыг спортын мастер Өрнөхийн Хатанболор майлайлж, улсын гарамгай харваач Чагнаадоржын Гандаваа, спортын мастер, аймгийн мэргэн Батбаатарын Баярцэцэг, улсын гарамгай харваач Баяндүүрэнгийн Аззаяа, улсын мэргэн Дамирангийн Норжмаа нар удаах байруудыг эзэлсэн байна.


Дашрамд сонирхуулахад, МҮСХ-ны тэргүүлэгчдийн хурлаас улсын баяр наадамд нийт 540 харваач оролцуулахаар тогтсон бөгөөд зохион байгуулалт, цаг хугацаатай уялдсан шийдвэр хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ