“Ажилтай орлоготой-Монгол хүн” хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-18 18:48:51

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн  энэ хугацаанд тодорхой үр дүн гарч буй талаар ажил олгогчдын сэтгэгдлийг авсан юм.

Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болсон “Мэргэжлийн сургалт - таны амжилтын үндэс” тайлант өдөрлөгийн үеэр барилга угсралт, үйлдвэрлэл худалдааны “Жой Тройзон” ХХК-ийн хүний нөөцийн дарга Ц.Нямдоржтой уулзав.

-Танай компани энэ өдөрлөгт ямар зорилготой оролцож байна вэ?

-“Жой Тройзон” ХХК нь 2007 онд гурван гишүүнтэй байгуулагдсан.1996 оноос барилга байгууламжийн дотор халаалт, халуун, хүйтэн усан хангамж, бохирын системийн шугам хоолой тоноглол, нам даралтын халаалтын тогоо, халаалтын системийн тоноглол, халаалт, халуун усны ялтаст ус халаагч, холигч үзелийн зангилгааны угсралт болон засвар үйлчилгээг орон сууц, иргэний барилгуудад хийж гүйцэтгэж байгаа. Мөн тоосгон болон модон хийцтэй барилга, амины орон сууц, үйлчилгээний барилгын угсралт, барилгын дотор засал, чимэглэлийг хийдэг. Энэ чиглэлээр бид олон жилийн туршлагатай гэж болно. Бид 2008 оноос эхлэн дугуйт болон гинжит эксковатораар барилга байгууламжийн суурь ухах, инженерийн шугам сүлжээний газар шороо, далан суваг хийх ажлыг хийсэн. Манай компаниар байнга үйлчлүүлдэг, хамтран ажилладаг 20 гаруй компани, байгууллага байгаа нь бидний ажлыг өндөр үнэлж, итгэж байгаагийн илэрхийлэл юм. Бид ОХУ-ын “ЭВАН” компанийн Монгол дахь албан ёсны түншээр ажилладаг. Харин бидний хувьд мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн ажилчид байнга дутагдаж байдаг. Өнөөдрийн энэ өдөрлөг нь бидний ажилд ихээхэн тус дэм болж байна. Бид энэ “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан өдөрлөгөөс мэргэжлийн ажилчдаа олж авах боломж гарч байгаад таатай байна.

-Танай компани иргэдэд ажлын байр гаргаж өгөхийн зэрэгцээ мэргэжил эзэмшүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Бид энэ жил 30-аад ажлын байртай болгосон. Тэдний 20 нь мэргэжилгүй байсан бол одоо дадлагажиж мэргэжлийн ажилчид болсон. Энэ арга хэмжээ нь бидэнд маш их тус дэм болж байна. Учир нь мэргэжлийн чадварлаг ажилчин маш ховор.Нийслэлийн хөдөлмөрийн газартай бид хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд