Их Британийн шинэ Ерөнхий сайдын нэр өнөөдөр тодорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-23 09:17:01

ЛОНДОН. /BBC/. Их Британийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар эрх баригч Консерватив намын 160 мянган гаруй гишүүдийн дунд явуулсан санал хураалт орон нутгийн цагаар даваа гарагийн 17:00 минутад дуусаж, саналын хуудсыг тоолж эхэлжээ.


Ерөнхий сайд хийгээд Консерватив намын даргаар Борис Жонсон сонгогдох магадлал өндөр байгаатай холбогдуулан санал хураалт дуусахаас хэдхэн цагийн өмнө Гадаад хэргийн сайд Алан Дункан огцорч буйгаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Б.Жонсоныг сонгогдсон тохиолдолд албан тушаалаасаа огцорно гэдгээ Сангийн сайд Филип Хаммонд, Хууль зүйн сайд Дэвид Гауке нар илэрхийлээд байна.


Консерватив намын төлөөөлөгчид саналын хуудсуудыг даваа гарагийн орой тоолж эхэлсэн бөгөөд дүнг өнөөдөр буюу мягмар гарагт олон нийтэд зарлана. Лхагва гарагт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нийтийн танхимд үг хэлсний дараа Букингемийн ордонд очиж, огцрох хүсэлтээ хатан хаан Элизаветад өргөн барина. Үүнээс нэг цагийн дараа шинэ Ерөнхий сайдыг томилох ажээ. 

Холбоотой мэдээ