Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-07 15:15:06

КАБУЛ. /TASS/. Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт үйлдсэн дэлбэрэлтийн хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн тухай телевизийн “TOLOnews” суваг мэдээлжээ.


Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, лхагва гарагийн өглөө Кабул хотын баруун хэсэгт тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрсэн байна. Халдлагын гол бай нь цагдаагийн хэсэг байжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас 95 хүн гэмтсэн байна. Өмнө нь 34 хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Хэргийн талаарх бусад нарийн мэдээллийг одоогоор өгөөгүй байна.


Холбоотой мэдээ