Вьетнам бараа бүтээгдэхүүнийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-07 13:43:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-наас Вьетнамын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Үзэсгэлэнд Монгол-Вьетнамын 65 жилийн түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зураг болон  Вьетнам үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.

Мөн Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль болон Монгол Улс дахь Вьетнамын ЭСЯ-наас жил бүр хамтран зохион байгуулдаг, Вьетнам болон тус улсын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тэмцээнд шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Вьетнамын нийгэм эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг харуулсан онцгой нийтлэлүүд уг үзэсгэлэнд гарах аж.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 9-ний 11 цагт “Blue Sky Hotel & Tower” зочид буудлын 3 дугаар давхарт болно.


Холбоотой мэдээ