Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангайн зарим газар цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-09 10:35:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр есдүгээр сарын 9-ний даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Чингэлтэй дүүрэгт: 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн” өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэгт: 11:00-18:00 цагт: СХД 20-р хороо 35/10 кВ Гэрэл дэд станцаас 10кВ Монгол машин, Нефть, Баруун туруун, Тахилт, Эмээлт, Агуулах, Таван толгой, 3-н цохио, Төмөр зам, Хайрт хаан, тахир соёот, Төмөр зам, Нүүдэл, 121-р сургууль, Буян, Даваа, Улаан богт, Орхон, Ар гүнт, Төмөр зам, Гарам, “”Гранд Повер ХХК, Шинэ Товчоо, УБ Буян, Агротрак, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Мобиком, Иргэн Насанжаргал, Алтандорнод” ХХК, СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Багахангай дүүрэгт: 10:00-18:00 цагт: БХД 4, 5, 6-р байр, ШТС, Нийгмийн даатгал.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсэж байна.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

 

Холбоотой мэдээ