Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаар” өдөрлөг эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр
агаар” өдөрлөгийг
зохион байгуулж байна.
Өдөрлөгт 40 гаруй ААН, байгууллагууд оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд төр, захиргааны байгууллага, төрийн өмчит ААН-үүд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна.
Иргэд, ААН, байгууллагуудад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчны парад, “Үндэсний номын баяр”, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон үйл ажиллагаа эхэлж байна.
"Цэвэр агаар" өдөрлөг амралтын хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр худалдааны захууд түр хугацаагаар амрах юм. Мөн маргааш, ням гарагт автомашингүй өдөр болох юм.