АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ пүрэв гарагт эхэлнэ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-08 13:18:51
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /AP/. БНХАУ-тай хийх сайд нарын түвшний худалдааны яриа хэлэлцээ пүрэв гаргаас эхэлнэ гэж АНУ-ын Засгийн газар мэдэгджээ.


Тус мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах аж.


Яриа хэлэлцээний үеэр талууд хөдөө аж ахуйн салбар төдийгүй оюуны өмч, технологийг хүчээр шилжүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм байна.




Холбоотой мэдээ