Ерөнхийлөгч Владимир Путинд иргэдээс нэг сая гаруй асуулт иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 14:55:49

Өнөөдөр Москвагийн цагаар 12.00  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины уламжлалт “шууд ярилцлагаа” эхлэнэ. Ерөнхийлөгчид хандаж  нэг сая орчим асуулт иргэдээс ирүүлээд байгаа тухай уламжилж байна. Түүнээс гадна шууд ярилцлагын үеэр  иргэд төдий хэмжээний асуулт тавьж  болзошгүй гэж үзэж байгаа юм.

В.Путинд иргэдээс чухам ямар асуулт голлон ирж буйг "Бизнес. фм", Радиогийн  уламжилж буйгаар,

-Лебяжье тосгоны Денис гэгч иргэн  малгайтай /ушанкатай/ дүрс бичлэгээ  ирүүлсэн бөгөөд тэрээр тэдний тосгоныхон зузаан хүрэмтэй, бээлийтэй унтдаг.  Манай суурин руу хэзээ  хий тавих вэ? гэж тэр төрийн тэргүүнээс асуужээ.

Нийгмийн хангамж, тэтгэвэр тэтгэмж, байр сууц, авлигатай тэмцэх зэрэг асуултыг олноор ирүүлсэн байна. Эдгээр нь оросын иргэдийг долларын ханш нэмэгдснээс илүүтэй их түгшээж буй юм. Тэд одоо болтол яагаад тээврийн татварыг цуцлаагүй байгаа тухай ерөнхийлөгчөөс асууж байна.  Одоо Орос улсад бензины үнэ дахин нэмэгдсэн, ямар учраас тэр вэ? Орос улсад хямралын эсрэг төлөвлөгөө байна уу? Эсвэл манайд ерөөс тэр хямрал байхгүй гэж үзэж байгаа юм уу? Гэх мэт асуулт хөвөрсөөр байна.  

Өнгөрсөн жилийн Владимир Путины “шууд ярилцлага”-д иргэдээс 3 сая 250 мянган асуулт тавьсан. Путин тэдгээрийн 74-т хариу өгсөн. Түүнээс сөрөг хүчний удирдагч Борис Немцовын аллагын талаар, Сечины цалингийн тухай болон бүр сталинизмд хэрхэн ханддаг тухай асууж байсан.Тэр ч бүү хэл, Путиныг бусад орны тэргүүн нарыг орос ”баняд” урьж байсан уу гэсэн асуултыг тавьж байв.

Сонирхуулахад, Орос улсын ерөнхийлөгчийн  “шууд ярилцлага” өндөр албан тушаалтнуудыг шууд байранд нь тавьдаг гэлтэй. Учир нь В.Путин нэвтрүүлгийн явцад асуултад хариулахдаа иргэдийн гомдлыг тэр даруйд нь шийддэг уламжлалтай. Иймд иргэд ч “шууд нэвтрүүлэгт” хамрахыг маш их хүсдэг. ОХУ-ын бүс нутгийн удирдлагууд “шууд нэвтрүүлэгт” дор бүрдээ бэлтгэлтэй байдаг юм.

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ