Арьс ширний үйлдвэрлэлийг сурталчлах өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-04 13:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас арьс ширний үйлдвэрлэлийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. 

Салбарын яамны харьяа байгууллагуудаас эхэлсэн өдөрлөгт “Дархан минж”, “Дархан нэхий”, “Хос Аз”, “Монгол шевро”, “Пи Си”, “Агни”, өдөрлөгт “Дархан минж”, “Дархан нэхий”,  “Хос Аз”, “Монгол шевро”, “Янмал”, “Кажуг” зэрэг ААН, “Maris” болон “MR” брэндийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ үеэр арьс ширний дотоодын мэргэжилтэн, үйлдвэрлэгчид “Erasmus” төслийг танилцуулж, хүүхдийн гутлын арчилгаа, хэрэглээний талаар зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, ургамлын идээлгээр боловсруулсан арьсаар хийсэн цүнх, хөнгөн зөөлөн торгон нэхий дээл, олон улсын стандарт шаардлагыг хангасан хүүхдийн гутал зэрэг тухайн салбарт хийж буй техник, технологи, зохион бүтээлт, дэвшлийг харуулсан бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулав.


Өдөрлөгийн талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ш.Цэнд-Аюушаас тодруулбал, “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтын талаар Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Монгол экспорт” болон “Үйлдвэржилт 21:100 зэрэг үндэсний хөтөлбөрийн баримт бичгүүдэд тусгасан.






Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Үүний тулд арьс шир үйлдвэрлэгчид шинэ, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хүн, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх улмаар экспортын нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Өдөрлөгт ХХААХҮЯ-ны харьяа байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ