Чилид эсэргүүцлийн үеэр шархадсан хүний тоо 1600 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-05 10:08:46

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Чилид өнгөрсөн сарын 17-наас эхэлсэн эсэргүүцлийн үеэр бэртэл, гэмтэл авсан 1659 хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Чилийн Хүний эрхийн үндэсний хүрээлэн мэдэгдсэн байна.


“Дөч орчим хүн сумны шарх авсан бол 473 хүн үрлэн сумтай буунаас шарх авчээ. Өөр 305 хүн ямар төрлийнх нь тодорхойгүй галт зэвсэгнээс шарх авсан байна. Эсэргүүцлийн үеэр баривчлагдан саатуулагдсан хүний тоо 4364-т хүрснээс 479 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Өнгөрсөн даваа гарагт Чилийн нийслэл болон бусад хотод засгийн газрын нийгмийн бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан дахин өрнөж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Чилийн цагдаа нарын мэдэгдсэнээр, жагсагчид хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу шатамхай бодис бүхий лонхнууд шидсэний улмаас хоёр цагдаа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Холбоотой мэдээ