Бүх нийтийн санал асуулгыг хууль бусаар явуулахыг хориглох бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАДРИД. /TASS/.
Хууль бус бүх нийтийн санал асуулга явуулахтай холбоотой хэргийн зүйл ангийг Испанийн
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес эрүүгийн хуульд оруулах бодолтой
байна. Энэ тухай Испанийн “Социалист ажилчны нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.
“Юуны түрүүнд Каталонийн туулж буй хямрал нь
тусгаар тогтнохтой бус зэрэгцэн оршихтой холбоотой хямрал гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид яриа хэлэлцээний орон зайг нэмэгдүүлж, мөргөлдөөний орон зайг
багасгах хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан байна.
Хууль бус бүх
нийтийн санал асуулгатай холбоотой хэргийг эрүүгийн хуульд оруулах нь бүс
нутагт нөхцөл байдлыг зохицуулахын тулд түүний авч хэрэгжүүлэхээр санал болгож
буй арга хэмжээнүүдийн нэг аж.
Испанийн
бүрэлдэхүүнээс гарах тухай санал хураалт Каталонид 2017 оны 10 дугаар сарын
1-нд болсон юм. Испанийн эрх баригчид энэ санал асуулгыг хууль бус гэж үзэж,
санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ. Мөн оны 10 дугаар
сарын 27-нд Каталонийн парламент тусгаар тогтнолоо зарлан тунхаглах тухай
тогтоолыг баталсан. Үүний хариуд Испанийн вант улсын засгийн газар Каталонийн
өөртөө засах эрхийг нь хязгаарлах боломж олгох Үндсэн хуулийн 155-р зүйлийг
хэрэгжүүлсэн юм.