Айл өрхийн тэжээвэр нохойг бүртгэж, тэмдэгжүүлэх ажлыг 2004 оноос хойш хийгээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-06 14:07:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 2004 оноос хойш айл өрхийн тэжээвэр нохойг вакцинжуулж, тэмдэгжүүлэх ажил огт хийгээгүй. Үүнтэй холбоотойгоор аймгийн төв, гэр хорооллоор тэнэх золбин нохой олширчээ. Золбин нохой утсгах ажлыг сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жил бүр хийдэг ч энэ  нь төдийлөн үр дүнд хүрдэггүй, нохой үржсэн хэвээр байна.

Нохой устгах ажлыг жил бүр хийдэг. Энэ жилийн эхний арван сарын байдлаар Баруун-Урт сумын хэмжээнд 100 гаруй золбин нохойг устгаад байна. Сүүлийн үед нохойны үүлдэр угсаа олширч, айл өрхүүд өөрсдийн эзэмшлийн нохойгоо тэмдэгжүүлдэггүй, хараа хяналтгүй байлгадагтай холбоотойгоор устгалын ажилд багагүй хүндрэлүүд гарч байна. Тиймээс цаашид аймгийн хэмжээнд тэжээвэр нохойг албан ёсоор тэмдэгжүүлж бүртгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийх шаардлагатай гэж Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ын орлоргч дарга П.Сүхтогоо хэллээ.

Нэг нохойг долоон мянган төгрөгөөр устгадаг бөгөөд Баруун-Урт сумын сум хөгжүүлэх сангаас уг ажилд 10 гаруй сая төгрөгийг төсөвлөжээ.

Холбоотой мэдээ