Си Зиньпиний АНУ-д хийх айлчлалд Хятадын тэргүүлэх 15 ААН багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх Төрийн айлчлалын үеэр Хятад, Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн бэлтгэлд анхаарахаас гадна интернэт сүлжээний аюулгүй байдал, АНУ-ын технологийн компанийн Хятад дахь ашиг сонирхол, мэдээлэл, аж үйлдвэрийн салбарын асуудалд анхаарлаа хандуулна хэмээн Хятадын Гадаад харилцааны яамнаас энэ сарын 19-нд мэдээллээ.
Мөн Айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын тэргүүлэх 15 ААН багтаж байгаа аж. ААН-үүдийн бүтцэд хувийн хэвшлийн ААН-үүд голлож Хятадын мэдээлэл технологийн 3 акул болох “Tencent”, “Baidu”, "Alibaba” группийн удирдлага багтсан нь энэ удаагийн ААН-ийн хамгийн сонгомол бүрэлдэхүүн болсон хэмээн үзэж байгаа аж.
Бээжин хот. Д.Энхчимэг
Сэтгэгдлүүд