Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй охидын хэргийг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-03 15:23:52

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Увс аймагт охидын хүчирхийлэл өсч байгаа тухай мэдээлэл чих дэлслээ. Аймгийн Цагдаагийн газраас хүчирхийлэлд өртөж хүүхэд төрүүлсэн, үр хөндүүлсөн гэх 16-аас доош насны 89 охидын асуудлыг шалгаж үзээд 12 дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор, шүүхийн байгууллага руу шилжүүлжээ.

Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан дээр хөндсөн бөгөөд ялангуяа 89 хүүхдээс үлдсэн 77 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга Ц.Жамбалдорж хэлэхдээ: “Цагдаагийн газраас явуулсан шалгалтаар энэхүү 89 асуудлын 12 дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох байгууллага руу шилжүүлсэн. Харин үлдсэн 77 охидын асуудлыг шалгаж үзэхэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон, харьцаанд орсон үе тэнгийн эрэгтэйтэйгээ гэр бүл болсон гэх мэт үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан тул уг асуудлыг хаасан” гэлээ. 

Холбоотой мэдээ