Аяны туг Чингэлтэйгээс Сүхбаатар дүүрэгт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-10 16:08:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-аас өрнүүлж буй аяны хүрээнд, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэнийг шинээр ажлын байртай болгожээ.

“Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулж буй аянаар Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгэм рүү чиглэсэн олон нийтийн оролцоог хангасан сургалт нөлөөллийн ажил, эрүүл мэндийн үзлэг оношилгоо зэрэг нийт 30 гаруй удаагийн үйл ажиллагаа явуулж 16 мянган иргэнийг хамруулжээ. 

Дээрх аяны тугийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг болон холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг өртөөчлөн аялах дараагийн дүүрэг нь Сүхбаатар дүүрэг бөгөөд ирэх 7 хоногт тугийг тус дүүрэгт шилжүүлэн өгөх юм.


Холбоотой мэдээ