Ш.Энхийн-Од “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-13 12:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.


Монголын сагсан бөмбөгийн шинэ од хэмээгдэх Ш.Энхийн-Од АНУ-д суралцаж байгаа бөгөөд амралтаараа эх орондоо ирсэн байна.  Тэрбээр 2019 оны зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Монголын шилдэг сагсан бөмбөгчийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 18 нас хүрэх юм байна.

Холбоотой мэдээ