Газрын биржийн цахим системийг эхэлж нэвтрүүллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-14 15:50:11

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ГХБХБГ Мэдээллийн танхимтай болсноор Газрын биржийн цахим системийг 21 аймгаас хамгийн түрүүнд нэвтрүүлжээ.

Тус системээс газар олголттой холбоотой таван төрлийн мэдээллийг авах боломжтой юм байна. Аймгийн ГХБХБГ 2020 оны ажлаа Газрын мэдээллийн танхимыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулан эхлүүлж, 21 аймгаас хамгийн түрүүнд энэхүү цахим системийг нэвтрүүлж чаджээ. Ингэснээр иргэд газартай холбоотой асуудлаа цахимаар хүлээн авах юм.

Аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, “Тус цахим системийн давуу тал нь газрын дуудлага худалдаа, газар олголт, төсөл сонгон шалгаруулалт, зах зээлийн үнийн мэдээ, барьцаа, үнэ төлбөр, иргэд тухайн жил өөрийн амьдарч буй нутаг дэвсгэрт хэзээ хаана, ямар хэмжээтэй газар олгох, хэзээ олгогдох, төлбөр, шинэ байршил зэргийг цахим системийн тусламжтайгаар өөрийн гар утас, таблет, суурин компьютероос харах боломж бүрдлээ” хэмээн ярив.

Ийнхүү Газрын биржийн цахим системд дөрвөн төрлийн газар зохион байгуулалтын төлөвлөлтүүд орсон нь, Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгуудын ГЗБЕТ, сумдын нутаг дэвсгэрийн Ерөнхий төлөвлөгөө, тухайн сумын тухайн жилийн бүтэц зохион байгуулалтын төлөвлөгөө сууж өгснөөрөө илүү олон мэдээллийг багтааж байна.


Хэнтий аймгийн ГХБХБГ-ын газрын мэдээллийн сангаар үйлчлүүлбэл хариуцсан ажилтан угтан үйлчилж, заавар мэдээллийг өгч байна. 2016-2019 оны хооронд Хэнтий аймагт газрын 512 дуудлага худалдааг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ