Багш нарыг чадваржуулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-20 13:40:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.   

"Уг эрдэм шинжилгээний бага хурлыг боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багш нарын мэргэжил арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих зорилгоор Боловсролын хүрээлэнгээс зарласан. Нэгдүгээр шат нь тухайн сургууль, цэцэрлэгт болсон байгаа. Харин хоёрдугаар шатны шалгаруулалтыг аймгийн төвд явуулж, нийтдээ 16 илтгэл хэлэлцүүллээ. Шүүгчдийн шийдвэрээр Өлгий сумын ерөнхий боловсролын Заид сургуулийн түүх, нийгмийн багш А.Еркежаны илтгэл тэргүүн байр эзэлж, Улаанбаатар хотод болох гуравдугаар шатанд оролцох эрх авлаа" хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн У.Ботагөз хэллээ.

"Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эцсийн шат ирэх гуравдугаар сард Боловсролын хүрээлэнд болох ажээ.  

Холбоотой мэдээ