Аймгийн Цагдаагийн байгууллага иргэдэд ажлаа тайлагнаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Цагдаагийн газраас 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд
танилцуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэхүү үйл ажиллагаагаа 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүдэр сумаас эхэлжээ. Тэд 2019 оны үйл ажиллагааны тайлангаа тус сумын иргэдэд танилцуулж, иргэдийн асуусан асуултад хариулан санал, хүсэлтийг нь сонссон байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаарх саналыг иргэдээс авч ажиллажээ. Цаашид аймгийн бүх сум, тосгодод хүрч ажиллан тайлангаа тавих гэнэ. Ингэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог идэвхжүүлэн ажиллах нь нэн чухал ажээ.