Бангкок, Токио руу нислэг үйлдэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор "МИАТ" ТӨХК Тайландын Вант улсын Бангкок болон Япон улсын Токио хот руу хийх нислэгийг 3 дугаар сарын 28-ныг дуустал цуцалж буйг өнөөдөр мэдээллээ.
Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
2020 оны 2 дугаар сарын 22, 29-нөөс 3 дугаар сарын 28-ныг дуустал хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
2020 оны 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 1, 8, 15, 22-ны ОМ501/ОМ502 дугаарт аяллууд орж байна. Дээрх чиглэлүүдэд мөн зорчигчдын урсгал буураад байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авахыг сануулж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь БНХАУ руу нислэг үйлдэхгүй болсон юм.