Яргуй нүдэлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:42:01

 

Урин зуны таатай мэдрэмжийг хүн бүрт төрүүлдэг яргуй нүдэлж эхэллээ. Хаврын улирлын байгалийн өнгийг илэрхийлж хамгийн эрт ургадаг яргуй цэцэг олон сайхан дурсамжийг илэрхийлдэг.

Сүүлийн жилүүдэд хүмүүс яргуй цэцгийг олон төрлийн өвчинд сайн хэмээн байгальд дээр ургаснаар нь тасалж гэмтээх үзэгдэл ажиглагддаг. Ер нь ардын уламжлалт анагаах ухаанд хүн эхээс төрөхдөө эмчилдэг ургамал нь хамт төрдөг гэж үздэг байсан тухай ахмадууд хуучилдаг.

Гэхдээ байгаль дээр ургасан яргуй цэцгийг шууд таслан идэх нь эрүүл мэндэд тийм ч зохистой биш болов уу. Учир нь маш их  тоосжилттой байдаг учир шууд хэрэглэх нь тохиромжгүй, эмийн ургамал бэлтгэх нарийн жорын дагуу, эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Бас яргуй идсэн ямааны мах хамгийн сайн гэж ярьдаг, чухам юунд сайн гэдгийг төдийлөн мэддэггүй.

Яргуй нь Холтсон цэцгийн овогт багтдаг бөгөөд хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Хаврын хавсарга салхинд ганхаж найгадаг. Цэцэгс нь гол төлөв цар голтой, хөх ягаан өнгийн хонхон цэцэг байдаг.

                                                    А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ