Үлийн цагаан оготно устгах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:33:43

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Долоон худаг орчмын 6400 га газрыг бэлчээрийн доройтлоос сэргийлэх зорилгоор оготно устгалын ажлыг хийлээ.

Энэхүү оготно устгалын ажлыг жилд 1 удаа, хаврын улиралд зохион байгуулдаг юм. Удахгүй сумдад мөн энэ ажил хийхээр сумдаас судалгаа аваад эхэлжээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд жилдээ 40,000 га газарт оготно устгал хийх төсвийг баталсан байдаг юм байна. Энэхүү зардал нь улсын төсвөөс гардаг.

Оготно устгаснаар бэлчээртээ маш их хамгаалалт болдогийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь отгоно нь 21 хоног тутамд 1 удаа гөлчгийлдөг, нэг удаа гөлчгийлөхдөө 12-15 гөлчгий гаргадаг, гаргасан гөлчгий нь мөн 21 хоногийн дараа гөлчгийлж эхэлдэг идэвхтэй үржилтэй амьтан юм.  Иймд хавар гөлчгийлж эхлэхээс нь өмнө устгал хийх нь хамгийн үр дүнтэй арга юм байна.

Огтоно устгах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зохион байгуулж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ