Шинжилгээний хариу нь сөрөг гарсан 12 хүн гэртээ харих болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-12 15:35:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар түр ажиглалтад 97 хүн байна. Эдгээр хүмүүсээс хяналтын 14 хоног гүйцэж, эрүүл мэндийн сорьц шинжилгээ нь сөрөг гарсан 12 хүнийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар аймгийн Онцгой комиссоос 17 сумтай цахим хурал зохион байгуулж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. Мөн Хүдэр, Жавхлант сумын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, энэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг өглөө. 

Холбоотой мэдээ