АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 1640 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-13 14:29:02

НЬЮ-ЙОРК. /СNN/. АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 1645 болж нэмэгдэж, 41 хүн нас барлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.


Өмнө нь 1459 хүн халдварлаж, нас барсан тохиолдлын тоо 39 болсон гэж мэдээлж байв.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, халдварын нийт тохиолдлын 70 нь тус улсад буцаж ирсэн  хүмүүсээс илэрсэн бол 1575 нь 47 муж улсад болон Колумбын тойрогт бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ