Төвбанк 308.52 хаалтын ханштайгаар 29.0 сая юань нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанкнаас 308.52 хаалтын ханштайгаар 29.0 сая юанийг банкуудад нийлүүллээ.
Харин своп хэлцлээр 7.9 сая ам.долларыг нийлүүллээ хэмээн Монголбанкнаас мэдэгдэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдогоороо онцлогтой.
Б.Заяа
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
10 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг