Улиастай сум иргэдээ сонсдог өдөртэй болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-01 12:52:09

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын ЗДТГ-аас иргэдээ сонсох өдөртэй болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6 “а”, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 24.1 дэх заалтыг үндэслэн. Аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох аян”, “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагийг иргэдээ сонсох өдөр болгоод байгаа. Иргэд энэ өдөр өглөөний 10.00-17.00 цаг хүртэл Улиастай сумын удирдлагууд болон, мэргэжилтнүүдэд санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, биеэр ирж уулзаж болох юм. Мөн төрийн үйлчилгээний талаарх гомдол, саналаа энэ өдөр утсаар болон цахим хэлбэрээр хүргүүлж болох юм. Бусад өдрүүдэд төрийн үйлчилгээ журмынхаа дагуу хэвийн явж байгаа. Манай ЗДТГ-аас төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийн саналыг шийдвэр гаргах түвшинд уламжилж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр өдөр бүр цахимаар санал авч байгаа тухайгаа Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ