Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг хойшлуулжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-04-02 09:43:18

ЛОНДОН. /BBC/. Шотландын Глазго хотноо ирэх 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг /COP26/ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ.


Их Британи, НҮБ-ын төлөөлөгчид лхагва гарагт цахимаар хуралдсаны дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ. Дэлхийн олон улс орны удирдагчид оролцдог “COP26” уулзалтыг 2021 оны дундуур зохион байгуулах төлөвтэй байна.


Дэлхий даяар коронавирусний халдвар тархсантай холбогдуулан “COP26”-г хойшлуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байсан юм. Глазго хотод болох уулзалтад 30 мянга гаруй төлөөлөгч, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагчид оролцох төлөвтэй байжээ. 

Холбоотой мэдээ