Сэлэнгэ аймагт нийт 29 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-08 18:02:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 29 иргэн тусгаарлалтад байна.

Тодруулбал аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдол долоо, ажиглалтад ес, Мандал сумын нэгдсэн эмнэлэгт сэжигтэй нэг тохиолдол байгаа аж.

Өнгөрсөн өдрүүдэд ажиглалтын хугацаа дуусч гарсан хүмүүсийг орон нутаг руу нь хүргэх ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгууллаа. Ажиглалтаас гарсан иргэд харьяа орон нутагтаа очоод Эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор гэртээ дахин 14 хоног өөрсдийгөө тусгаарлах үүрэгтэй юм. Аймагт тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ханган, хяналт тавин ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ