Намууд мөрийн хөтөлбөрийн дүгнэлтээ гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 13:52:08

2016 оны орон нутгийн сонгуульд оролцох Увс аймгийн нам эвслүүд, бие даан нэр дэвшигчид баасан гарагт  аймгийн Аудитын газраас мөрийн хөтөлбөрийн дүгнэлтүүдээ гардаж авлаа.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийг урагшлуулах, хүн ардынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулах, боловсрол эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариаланг сэргээх чиглэлээр нам бүр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж гарган биелэх боломжтой эсэх тал дээр ийнхүү дүгнэлтээ гаргуулаад байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ