Бизнес эрхлэгчдэд зөвлөмж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-17 16:16:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Аймгийн онцгой комиссын дарга Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зах, “Шинэ-Алтай” худалдааны төвийн бизнес эрхлэгчид, үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, зөвлөмж хүргэлээ.


Тус ажлын хэсгийнхэн иргэдийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй танилцсан юм. Мөн үеэр бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авалт буурч, эргэлтийн хөрөнгө болон өрхийн эдийн засаг хүндэрч байгаа тухайгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн иргэн бүр анхаарлаа сулруулахгүй хариуцлагатай байж амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх мөн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж гадуур сэлгүүцүүлэхгүй байхыг анхааруулсан юм.

Холбоотой мэдээ