Элсэлтийн ерөнхий шалгалтыг гурван сургууль дээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-04 10:19:27

Архангай /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль болон 3,4-р сургууль дээр болно. ЭЕШ-д аймгийн хэмжээнд нийт 974 шалгуулагч, 10 төрлийн хичээлээр давхардсан тоогоор 2916 удаа шалгалт өгөх юм.

Цар тахлын улмаас ЭЕШ-ын үед нэг ангид цөөн тооны хүүхэд суулгаж, спортын болон бусад заалыг ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн тул гурван сургууль дээр зэрэг болох аж.

Шалгалтын үеэр шалгуулагчдын биеийн халууныг үзэж оруулах бөгөөд шалгуулагчид амны хаалт, хамгаалалтын бээлий, гар ариутгалын бодис хэрэглэнэ. Энэ үед зохион байгуулагч, хянагч багш нараас гадна эмч, үйлчлэгч нар ажиллана. 

Холбоотой мэдээ