Л.Мөнхтүшиг: Ирэх сард 14 тусгай нислэгээр 3460 иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-28 17:12:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, хилийн чанадад байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдээ наймдугаар сард татан авах хуваарийг баталсан тухай ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв. 


Ирэх сард нийт 8 чиглэлд 14 тусгай нислэгээр 3460 иргэнээ татан авахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, БНСУ руу 3, Европ руу 3, Япон руу 2, Австрали, Турк, АНУ, Энэтхэг-Вьетнам руу тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөжээ. Үүнээс гадна Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тус улсын агаарын хөлгөөр хүлээн авах шийдвэр гаргасан байна. 


УОК-оос долоодугаар сард нийт 14 тусгай нислэг төлөвлөсөн бөгөөд ирэх сард ч энэ тоог хадгалахын сацуу тусгаарлах байрны нөөц боломжийг судалж нэмэлт нислэг хөөргөх эсэхийг УОК-т дахин танилцуулна хэмээн ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэлдээ тэмдэглэв.



Холбоотой мэдээ