"Ногоон гарц" түр журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх зорилго бүхий "Ногоон гарц" түр журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоол баталсан тухай УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.
Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-тай харилцан хилийн боомтоо хаасан. Улмаас хоёрдугаар сарын 26-наас уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд БНХАУ руу тээвэрлэхийг УУХҮЯ-нд даалгасан. Гэвч хагас жилийн байдлаар, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдах нөхцөл үүссэн байна. Тиймээс ГХЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэлцлээр наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц" түр журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ. Уг түр журамд уул уурхайн экспортыг нэмэдүүлэх чиглэлээр ачаа тээврийн жолооч нар БНХАУ-ын хилээр орж гарах болон бусад асуудлыг нарийн зохицуулсан талаар тэрээр мэдээлэлдээ дурдав.
"Ногоон гарц" түр журмын бүрэн эхтэй энд дарж танилцна уу.