Цагаанчулуут сум гудамж талбайгаа тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-14 17:43:42

Завхан/МОНЦАМЭ/.Цагаанчулуут сум ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж нийтийг хамарсан ажлууд зохион байгуулснаар гудамж талбайгаа тохижуулжээ.

Сумын төвийнхөө гудамж талбайг тохижуулахаар 300 ширхэг хашлагыг төв зам дагуулан суулгажээ. Энэхүү хашлагыг хийснээр автозамын эмх замбараагүй хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлсэн төдийгүй замын урсгал чиглэлийг заасан тэмдэг тэмдэглэгээг сайжруулжээ. Мөн автозам дагуу 50 ширхэг мод тарьжээ. Эдгээр модыг албан байгууллагууд ээлжээр тордож усалдаг аж. Мөн сумын “Найман манла бурхан”-ы цогцолборыг цэцэрлэгжүүлэх зорилгоор 80 гаруй ширхэг модыг суулгаж ургуулжээ. Сумын иргэд цэцэрлэгжүүлэлтэд идэвхтэй оролцсон төдийгүй сайн дураар усалгаа тордолгоог хийдэг ажээ. Мөн тухайн цэцэрлэгт хүрээлэн, автозам дагуух мод, цэцгийн мандлыг байгууллага бүр, айл өрх бүр гудамж талбайгаараа баг болж ээлжээр усалж торддог хуваарь гаргажээ. Ташрамд сумын гудамж талбайг тохижуулах ажилд ажилгүй 15 иргэнийг түр ажлын байраар хангасан тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ