МХБХ-ны Д зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Мөрөн хотод болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-08-31 11:11:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 8 дугаар сарын 23-28-нд зохион байгуулахад Булган, Завхан, Хөвсгөл аймгийн багш, дасгалжуулагчид хамрагдсан.


Мөрөн хотын сургуулиудын багш нараас гадна Хөвсгөл аймгийн зарим сум болон Булган, Завханаас хөлбөмбөг сонирхогч багш, дасгалжуулагчид сургалтад хамрагдсан нь хөлбөмбөгийн спортыг сурч, танин мэдэх хүсэлтэй олон залуус тус бүс нутагт байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагч нар нь онцолж байв.



Мөн Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энхболд: "Энэхүү сургалтаар багш нарынхаа чадварыг сайжруулж, заах арга зүйг нэмэгдүүлэх зорилготой байсан.



Уг зорилго амжилттай биелж, манай аймгийн хөлбөмбөгчид амжилтын буухиагаа тасралтгүй үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн онцолсон юм.







Холбоотой мэдээ