Хийсэн ажлаа сайд нарын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-09-11 15:14:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Жаран жилийн түүхтэй Дархан хотын бохир усны асуудлыг шийдвэрлэхээр гурван жилийн өмнөөс МОН 3244/3245 төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус ажил дорвитой яваагүй бөгөөд хэт удааширалтай байгаа аж. Гурав дахь жилдээ үргэлжилж буй Дархан хотын бохир усны менежментийн МОН 3244/3245 төсөл 66 хувьтай байна. Үүнийг хангалтгүй байгааг салбарын сайд нь онцолсон. Тодруулбал төслийн ажилтай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Дархан хотод ажиллах үеэрээ танилцсан.

Энэхүү ажил энэ оны 11 дүгээр сард дуусах төлөвлөгөөтэй боловч гүйцэтгэгч компани төслийн ажил хугацаандаа дуусах боломжгүй учир сунгах хүсэлт гаргасан аж.
Гүйцэтгэгч компаниас шалтгаалан ажил удаашралтай байгаа учраас ямар нэгэн шалтаг тоочилгүй ажлаа түргэвчилж
нэг сарын дараа хийсэн ажлаа Сайд нарын зөвлөлийн хуралд танилцуулж, шалгуулах үүрэг чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өгсөн юм.

Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалтаар хийж байгаа томоохон төслийг заасан цаг хугацаандаа хүлээлгэн өгч байх, цаашлаад 100 гаруй мянган хүн амтай их хотын тулгамдсан асуудлыг хурдан шийдэх хэрэгтэйг онцолсон. Нөгөөтэйгүүр гүйцэтгэлийн хувь, гүйцэтгэгчийн гаргаж буй ажлын хувь хоорондоо маш их зөрүүтэй байгаа тул хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч гэсэн гурван талт уулзалтыг хийсэн байна.

Салбар яамны сайд, холбогдох албан тушаалтнууд уг ажлыг гүйцэтгэл удаашралтай байгааг онцолж дахин дахин цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцахаар аймаг, сум тойроод байх хэцүү, өөр олон ажил байгааг Б.Мөнхбаатар сайд хатуу сануулж хугацаандаа дуусгахын тулд ажлаа түргэвчлэхийг санууллаа.

Холбоотой мэдээ