БНХАУ-д суралцдаг оюутнуудад анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-17 17:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, консулын газар БНХАУ-д суралцдаг оюутнуудыг сургуулиас нь заавал ирэхийг шаардаж буй асуудлаар Хятадын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газраас тодрууллаа.


“Ковид-19” цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “БНХАУ-ын виз, оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэхийг түр хориглох тухай мэдэгдэл” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Одоогоор мэдэгдлийг шинэчилсэн тухай ямар нэгэн мэдээлэл ирээгүй, өөрчлөлт орсон тохиолдолд их, дээд сургуулиудаар дамжуулж, гадаад оюутнуудад мэдээлэл өгнө гэжээ.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа бөгөөд заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ