Их Британид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-09-30 14:21:53

ЛОНДОН. /Reuters/. Их Британид мягмар гарагт коронавирусний халдварын 7143 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад халдвар тархсанаас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Их Британид өнөөдрийн байдлаар 446156 хүн халдвар авч, 42072 хүн нас барсан гэж тус улсын Засгийн газрын албан ёсны мэдээлэлд тэмдэглэжээ. Халдвар авсан өвчтөнүүдээс 2049 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Их Британид өнгөрсөн наймдугаар сараас халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрх баригчид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ