Улиастайд усжуулалтын системийг сайжруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-02 22:19:52

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр  46.2 сая ам долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжинэ гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Төслийн хүрээнд Жинст багийн “Ногоон хашаа“-ны услалтын системийг сэргээн засварлах, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангах. Усжуулалтын системийн орчинд ойн зурвас байгуулах, өвлийн хүлэмж, ногоо хадгалах зоорь барих ажлууд хийнэ. Бид газар тариалан эрхлэгчдээ шат дараатай дэмжиж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал газар тариалан эрхлэгчдийн “Техник дундын төв”-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, МТЗ- 82 маркийн трактор, төмс ухагч гэсэн техникүүд болон, өргөст тор 3600 метрийг тариалалтад ашиглаж байна. Харин Жинст багт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн 4117 м урттай услалтын систем байгуулсан байна. Энэхүү услалтын системийг шинээр тавьснаар хотын ногоон байгууламж тогтмол усалгаатай болж, ургалтын чанар сайжирч, эрүүл агаартай цэвэр орчин бүрдэж байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас нэмж дуулгав. 


Холбоотой мэдээ