Архи, согтууруулах ундаа гурав хоног худалдаалахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-14 19:21:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн авах санал авах үйл ажиллагаатай холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг  болгожээ. Тус захирамж гарсантай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

 

Холбоотой мэдээ