Мах экспортлогч нарт "Нэг цэг"-ээр үйлчлэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас мах экспортлогч ААН-үүдэд "Нэг цэг"-ээр үйлчлэх ажлыг шуурхайн зохион байгуулах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагууд "Нэг цэг"-ээр мах экспортлогч нарт түргэн шуурхай үйлчлэхээр болов.
Энэ нь махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч буй үйл ажиллагаа аж. Тодруулбал, мах экспортлогч ААН-үүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагыг ийнхүү оролцуулж байна.
Мах экспортлохын тулд ААН-үүд холбогдох бичиг баримт бүрдүүлэхэд 30 гаруй хоног зарцуулдаг байна.