Ахмадууд спортын таван төрлөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-21 17:04:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ахмадууд спортын таван төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, Монголын ахмад мастеруудын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хороо, БТСГ-тай хамтран хоёр дахь жилдээ ахмадын бие бялдрыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Тэмцээнийг ширээний теннис, софт волейбол, шатар, дартс, граунд гольф гэсэн таван төрлөөр зохион байгуулж байгаа аж.

10 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн спортын таван төрөлт тэмцээн энэ сарын 23-ны өдөр шилдгүүдээ тодруулна. 

Биеийн тамир спортын ордонд зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Дархан сум, Орхон, Хонгор, Шарын гол сумын 300 гаруй ахмад тамирчин оролцож байна.

Холбоотой мэдээ